| Search Resources | View Resources by | Search titles |
| Topic | Alphabetical order | Date | ![]() |
|
||||
|
||||
ННФ-ын 2010 онд шинээр гаргасан хэвлэн нийтлэлийн гол бүтээгдэхүүний нэг нь “Бодлогын асуудал” тойм юм. Энэхүү цуврал нь тухайн цаг үед анхаарал татаж буй асуудлаарх үнэлгээ, дүгнэлт, тоо баримтад анализ хийж боловсруулсан нэлээд гүнзгий мэдээлэл өгөх эх сурвалж болов. Одоогоор нийт таван цуврал хэвлэгдэн тараагдаад байна. |
|
||||
Гэтэл манай улсын уул уурхайн салбарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь эзэмшигчдийн хоорондын гэрээнээс гадна тогтвортой байдлын 5 гэрээ, газрын тос, метан хийн салбарт бүтээгдэхүүн хуваах 20 гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэдгээрт ямар асуудлуудыг, ямар нөхцлөөр тохиролцсон, энэ нь Монгол Улсын эрх ашигт хэр зэрэг нийцэж буй талаар нийгэм бүхэлдээ тогтсон тодорхой ойлголтгүй байдаг. Энэ бүх гэрээнүүдийг ил тод болгох нь олон талын ач холбогдолтой төдийгүй, зайлшгүй шаардлагатай бодлогыншийдэл бөгөөд уг бодлогыг хэрхэн хэрэгжүүлж болох тухай танилцуулгыг толилуулж байна. > |
|
||||
|
|
||||
|
||||
|
|
||||
|
|
||||
Төрийн өмчид Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчыг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. |
|
||||
Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ. Одоогийн эрх зүйн орчин нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үзэл бодол год сонирхогч талуудын дунд бий болсон нь төслийг боловсруулах сэдлийг төрүүлсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүний нэг шалтгаан бол Хэвлэл мэлээллийн эрх чөлөөний тухай 1997 оны хуульд бодитой хэрэгжиж, үр дүн бий болгох дөрөвхөн заалт байгаатай холбоотой байж болох юм. /Тухайлбал: хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахыг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлгийнхээ агуулгыг өөрсдөө хариуцах, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох, радио, телевизийн үйл ажиллагааг төрөөс хянахыг хориглох, төрөөс өөрийн хэвлэл мэлээллийн хэрэгсэл байгуулахыг хориглох/. |
|
||||
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм. Төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2000 онд 33,4 хувь байсан бол улмаар 2008 онд 43,7 хувь болон өсчээ. Харин орон нутгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ эсрэгээр 2000 онд 6,5 хувь байснаа 2008 онд 2,8 хувь хүртэл буурсан байна. Орон нутгийн орлогод эзлэх хувь мөн ижил динамикаар өөрчлөгдөж, 2000 онд 19,2 хувь байсан бол 2008 онд 6,4 хувь болтол буурсан байна. |
|
||||
|
||||
| Prev 1 Next |
| GUIDE | ||
|
|
| Copyright © 2012 Open Society Forum. All Rights Reserved. | Developed by BBSSOFT LLC |
Монгол
English 


















