http://www.forum.mn

Л.Цог: Хөрөнгө оруулалтын биш, хөрөнгө сорох гэрээ болчихоод байна (Зууны мэдээ, ¹188, /2636/ 2007-08-09)

Л.Цог: Хөрөнгө оруулалтын биш, хөрөнгө сорох гэрээ болчихоод байна (Зууны мэдээ, ¹188, /2636/ 2007-08-09)

Уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон асууллаар Хууль зүйн сайд асан Л.Цогтой ярилилаа.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байна. Таван толгойнх шил даран хүлээгдэж байна. Монголын нийгэм эдийн засгийн ойрын ирээдүйг тодорхойлно гэдэг утгаар нь олон нийт, хөдөлгөөнүүдээс гадна иргэд ч энэ гэрээний хувь заяаг анхааралтай харж, хэрхэн шийдэгдэхийг нь хүлээж байх шиг байна.
-Таван толгой, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь буруу алхам баЙсан. Хөрөнгө оруулалтын гэрээг одоогоор хэлэлцэх боломжгүй. 2006 онд баталсан Ашигт малтмалын хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр бидний хэсэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц дээр асуудал эцэслэн шийдэгдээгуй байна. Миний хувьд УИХ-ын байнгын хороо гэрээний асуудлыг хэлэлцэх үү, үгүй юу гэдгээ эхлээд хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцсэн туршлагаас харахад ингэж хав дарж байгаад гэнэтхэн баталчихдаг таптай.

-Гэрээнд Үндсэн хууль зөрчсөн ямар заалт байгааг олон хүн сонирхож байна л даа?
-Гэрээнд төрийн өмчийн оролцоо гэдэг заалт оруулж өгсөн. Төр өөрөө хайгуул хийгээгүй нөхцөлд түүний оролцоо 34 хувь хүртэл байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн гаргасан хайгуулын зардпын 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төрөөс гаргаад цаад компанийн хувьцаанаас аана гэсэн заалт орсон. Энэ заалт ойлгомж муутайн дээр Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд "Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд, тэдний хамгаалалтад байна" гэж томъёолсон. Газрын хэвлийн баялаг бол төрийн нийтийн зориулалттай хөрөнгө шүү. Эзэн нь төр байна гэж тов тодорхой заасан. Нөгөөтэйгүүр газрын хэвлийн, төрийн болон орон нутгийн өмчийн хуулиудад ийм агуулгатай заалт бий. Монгол орны газрын баялаг Үндсэн хуулиар хамгаалагдсан ард түмний хөрөнгө юм.

Төрөөр дамжуулан арднийтээрээ ашгийг нь хүртэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ агуулга хэл толгой нь солигдсон байдлаар тусгагдсан, Ордын эзэн нь ард түмэн, Монголын төр байх ёстой. Харамсалтай нь, гадаадын нэг компани эзэн болж хувираад байна. Гэрээнд гаднын компани татвараас зайлсхийх орчинг бүрдүүлсэн, тэдэнд хэтэрхий хөнгөлөлт үзүүлсэн заалтууд олон орсон. "Бороо Гоулд"-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээг тэр чигээр нь хуулбарлаад зөвхөн нэрийг нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж өөрчилсөн байна лээ. Эасгийн газар, Сангийн яамны ажлын хэсэг, яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар хууль тогтоомжийг буруу тайлбарлаад байна. Ажлын хэсгийнхэн "Нэгэнт баталсан хуулийн дагуу төрд 34 хүртэл хувь нь ноогдох ёстой. Харин ч гэрээг 34 хувиар хийсэн нь бидний гавьяа гэж яриад байгаа.

Манайхан энэ компанид ашиглалтын болон хайгуулын лиценз өгсөн гэдэг нэрийдлээр тэр компани өөрийнх нь өмч юм шиг дураар авирлаж байна. Наад захын жишээ гэхэд л хөрөнгө оруулалтын гэрээгээ монголын төрд хүчээр тулгаж байна. Монголын төр эзэн биш ердөө 34 хувийн хувьцаа эзэмшигч болж хувираад байна. Энэ бол үндсээрээ буруу. Хүнээр яривал хэл толгой нь солигдсон байгаа биз.

Хууль зүйн үүднээс авч үзвэл дээрх хоёр бичиг баримт гэрээний аль төрөлд хамаарагдаж байгааг нь огт заагаагүй байна. "Айвенхоу Майнз Монголиа инк" компани өөрөө ямар хөрөнгөтэй хуулийн этгээд вэ гэдэг нь тодорхой биш байгаа.

Бид Монголд бүртгэлтэй компанитай гэрээ хийх ёстой болохоос биш хилийн цаана байгаа улстай юу ч ярих боломжгүй. Хөрөнгийн баталгаа гаргаж байж хуулийн этгээд болно шүү дээ. Наад зах нь үүнийг нягтлаагүй. Гэрээнд татварын маш олон хөнгөлөлт үзүүлсэн байгаа, Тухайлбал гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авахгүй гэсэн эаалт явж байна. Яахаараа энэ компани төлдөггүй бусад нь болохоор өгөх ёстой юм бэ.

-Засгийн газрын эзэмшиж байгаа 34 хувиас гадна "Айвенхоу майнз"-ынхан манай улсад татвар, хураамжийн орлогоор Оюутолгой твслввс олж байгаа нийт ашгийн 55 хувь Монголчуудад очно гэсэн тооцоо гаргасан байсан.
-Хуульд, гэрээнд аль алинд нь ийм тоо байхгүй. Тэгээд ч Монголын хуулийн дагуу ямарваа хөрөнгө оруулагч татвар төлөх нь зайлшгүй. Монголчууд өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргалгүйгээр газрынхаа баялгийг барьцаалаад Эрдэнэтээс ашгийн 51 хувийг өнөөг хүртэл аваад явж болж байна. Гэтэл одооны энэ гэрээ яахаараа үүнээс доогуур байдаг юм. Энэ гэрээ батлагдвал хуулийн дээгүүр гишгэсэн хэрэг болно. Монголын төр хоёрдугаар зэргийн хүн гэгчээр байж таарахгүй.

-Тэгэхээр Таны хувьд Таван толгойн гэрээг ч ийм үндэслэлээр тайлбарлаж байна уу.
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Оюу толгойнхтой яг адилхан загвараар хийгдсэн. Сангийн яамнаас томилогдсон ажлын хэсэг нь ч адилхан. яагаад сүүлд нь хайгуул хийх нэрээр манай сайд дарга нар лицензийг нь авчихсан байдаг юм бэ? Энэ асуудал их эргэлзээтэй. Хэр зэрэг шударга авсан, хэн хэдэн төгрөгийн хөрөнгө юунд зарав гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй. Бид үндэсний хөрөнгөтнүүдээ огт дэмжихгүй гэж яриагүй. Энэ ордын лиценз ямар замаар олдов, булхай луйвар байх вий гэж ярьж байгаа.
100 хувь төр өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийжнөөцийг нь тогтоож, үр ашгийг нь тооцоолоод гаргачихсан орд яагаад хэдхэн хүний гарт төвлөрчихсөн байдаг юм.

-Хууль, ном журмынх нь дагуу 14 хүн зөвшөөрлөө авсан байж таарна. Тэгэхээр тэднээс твр эргүүлээд нийгэмчлэх маягаар лицензээ буцаан авах нь звв үү.
-УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан "том хөрөнгөтнүүд ундэстнээ чирч авч явна. Яагаад монгол хүн дэлхийн хэмжээний уурхайн эзэн байж болдоггүй юм" гэж яриад байгаа.
Яахаараа зөвхөн эрх мэдэл бүхий цөөн тооны хүмүүс энэ консорциумд багтаж байна вэ. Энд хэн нь хэнийхээ өмчийг луйвардаж, дээрэмдэв гэсэн асуулт гарч ирнэ. Үндэсний хөрөнгөтөн шударгаар баяжих ёстой. Түүнээс биш луйвар хийж болохгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын татварын орчинг өөрчлөх агуулга нуугдаж байгаа. Татварыг зөвхөн хуулиар өөрчлөх Үндсэн хуулийн заалттай. Ямар нэгэн гэрээгээр өөрчлөх ёсгүй. Стратөгийн гэж 17 ордыг зарлачихаад сор болсон хоёр ордыг луйвраар өгөх гэж байна. Ард түмэн үүнийг зөвшөөрөх ёсгүй. Цөөн хүн баяжих биш нийтээрээ үр шимийг нь хүртэх ёстой. Оюу толгой гэхэд л 250-300 тэрбумын нөөцтэй орд гэж яригдаж байгаа. Манай ард түмэн 40 жилийн хугацаанд үүнээс ердөө л 14 тэрбум ам.долларын ашиг хүртэнэ. Хэдийг алдаж хэдийг олох гээд байгаа нь газар тэнгэр шиг зөрүүтэй. Товчхондоо энэ хоёр гэрээ хөрөнгө оруулалтын биш хөрөнгө сорох эрх зүйн үндэс болчихоод байна.

Date : 2007-08-09 11:31:23                        

Copyright © 2009 . All Rights Reserved.