http://www.forum.mn

New book resource 2009.02.19

New book resource 2009.02.19

  Services
  Online Catalogue
  New arrivals
  Activities

 

Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай

Зохиогч: Жэред Даймонд
Хэвлэсэн: 2008
ISBN: 978-99929-0-736-3
Худалдах үнэ:
Хатуу хавтастай: 17000 төг
Зөөлөн хавтастай: 15000 төг

Профессор Жаред Даймонд Улс нийгэм оршин тогтнох түүхэн зүй тогтлыг олон жил судалсны үндсэн дээр энэхүү “Сүйрэл” номоо бичсэн бөгөөд нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүйг олон нийгмийн жишээн дээр тулгуурлан анхааруулсан юм.
Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судлахдаа зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлого үгүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг эртний болон орчин үеийн олон улс нийгмийг дэлгэрэнгүй шинжилж, харьцуулсны үндсэн дээр тогтоожээ.
Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол улсын хувьд хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгарах асуудлууд байх магадлал өндөр тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг төрөлх хэлээрээ унших боломжийг олон нийтэд олгохыг зорьсон билээ. 
Уг номыг зохиогч Жэред Даймонд “Буу, нян ба ган” номоороо Пулитцерийн шагнал авч байсан юм. 

Өмнөговь аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа 2008

Монгол
Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Судалгаа хөгжилийн сан
Хэвлэсэн: 2008 он

Өмнөговь аймагт ашигт малтмалын олон орд нээгдэж, хэд хэдэн томоохон стратегийн орд газруудыг ашиглаж эхлэхээр болоод байгаа нь зөвхөн тус аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд чухал ач холбогдолтой эрс өөрчлөлт авчрах юм. Уул уурхайн хөгжлийг дагалдан гарч ирэх байгалийн бусад нөөцүүдийн ашиглалт, төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд бүтцийн хөгжил, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны эерэг солон сөрөг өөрчлөлтийг дагуулах нь гарцаагүй. Аймгийн одоогийн байдлыг нарийн тодорхой мэдэж, зөв ойлголттой болох нь гарч болох өөрчлөлтийг урьдаас төлөвлөж, эерэг тийш нь залан зохицуулахад онцгой ач холбогдолтой болох юм.
Өмнөговь аймгийн хөгжил, өөрчлөлтийн үйл явцыг дүгнэж цэгнэх хийгээд аймгийг бүхэлд нь хамарсан болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдол бүхий нийгэм, эдийн зэсаг, байгаль орчин, институцийн харилцан уялдаа холбоотой цогц үзүүлэлтүүдийн өнөөгийн хэмжээг тогтооход энэхүү суурь судалгааны ажлын зорилго оршино.
Суурь судалгааг үндэсний, аймгийн, сумын буюу орон нутгийн гэсэн гурван түвшинд хийсэн. Үндэсний хэмжээний судалгааг статистик мэдээлэл, урьд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын тайлангийн дүнд тулгуурлан явуулав. Аймгийн болон орон нутгийн мэдээллийг байгаль орчин, здийн засаг, нийгмийн суурь үзүүлэлтээр гол төлөв анхдагч эх үүсвэрээс авсан болно.  

Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?

Монгол
Глоб интернэшнл ТББ, АНУ-гийн Элчин Сайдын Яам
Бэлтгэсэн: Х.Наранжаргал, А.Бямбасүрэн
Хэвлэсэн: 2008 он

АНУ-гийн элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба Эрүүгийн хуулийн гүйцэтгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах” төслийн хүрээнд бэлтгэсэн судалгаа материалын эмхтгэлийг толилуулж байна. Үүнд: "Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрүүгийн эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик" харьцуулсан судалгаа, «Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйлүүдэд өөрчлөлт оруулах нь" судалгааны тайлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг гүйтгэх доромжлох гэмт хэрэгт буруутгасан нь, эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтуудын тухай сэтгүүлчдийн санал бодол, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө ба гүтгэлэгийн эсрэг хуулийн зарчим, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийн гол асуудал, тулгамдсан асуудлын тухай мэдэгдэл, хамтарсан тунхаглал зэргийг агуулсан байна.

The book is available at Development Information Resource Center , Open Society Forum.

Address: Open Society Forum, Jamiyan gun Street - 5/1, Ulaanbaatar-48, Mongolia Tel: 976-11-313207

Date : 2009-02-18 22:34:27                        

Copyright © 2009 . All Rights Reserved.