http://www.forum.mn

New book resource 2009.03.02

New book resource 2009.03.02

  Services
  Online Catalogue
  New arrivals
  Activities

 

Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай

Зохиогч: Жэред Даймонд
Хэвлэсэн: 2008
ISBN: 978-99929-0-736-3
Худалдах үнэ:
Хатуу хавтастай: 17000 төг
Зөөлөн хавтастай: 15000 төг

Профессор Жаред Даймонд Улс нийгэм оршин тогтнох түүхэн зүй тогтлыг олон жил судалсны үндсэн дээр энэхүү “Сүйрэл” номоо бичсэн бөгөөд нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүйг олон нийгмийн жишээн дээр тулгуурлан анхааруулсан юм.
Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судлахдаа зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлого үгүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг эртний болон орчин үеийн олон улс нийгмийг дэлгэрэнгүй шинжилж, харьцуулсны үндсэн дээр тогтоожээ.
Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол улсын хувьд хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгарах асуудлууд байх магадлал өндөр тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг төрөлх хэлээрээ унших боломжийг олон нийтэд олгохыг зорьсон билээ. 
Уг номыг зохиогч Жэред Даймонд “Буу, нян ба ган” номоороо Пулитцерийн шагнал авч байсан юм. 

Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2007-2008

Монгол
ШУА-Филисофи социологи эрхийн хүрээлэн
Хэвлэсэн: 2008 он
Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2006 онд хэрэгжүүлсэн Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын тавдугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд "Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ" судалгааны анхны томоохон тайлан-илтгэлийг боловсруулан гаргасан билээ. Энэхүү тайланд зөвлөмж болгохдоо Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдлыг тодорхой хугацаанд давтамжтайгаар судлан тодорхойлж, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтийн хэрэгцээнд толилуулж байх саналыг дэвшүүлсэн.
Энэ зөвлөмжийг ажил болгох үүднээс ШУА-ийн ФСЭХ НҮБ-ын Ардчиллын сангаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад оролцон дэмжигдсэнээр "Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" төсөл 2007-2008 онд Философи, социологи, эрхийн хүрээлэнг түшиглэн хэрэгжиж байна.
Уг төслийн нэг зорилго нь Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын шалгуур үзүүлэлтийг тогтоох, Монгол Улсын засаглалын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг судлан засаглалын төлөв байдалд давталтын судалгаа хийж, үнэлгээ гаргахад чиглэгдсэн болно. "Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2007-2008" судалгааны тайлан-илтгэл бол энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж хийгдсэн давтан судалгааны нэгдсэн үр дүн юм.
"Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт. 2007-2008" тайлан-илтгэлд өмнө нь 2005-2006 онд хийгдсэн судалгааны арга зүйд тулгуурлан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг тодруулахыг зорив. Ингэхдээ цаг хугацааны хүчин зүйлийн улмаас бүх өөрчлөлтийг судлах зорилго тавиагүй бөгөөд гагцхүү эрх зүйн орчин, олон нийтийн санаа бодолд гарсан өөрчлөлтөд түлхүү анхаарсан болно. Судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн нь Монгол Улсын хууль тогтоомж, 2008 оны хавар олон нийтийн дунд явуулсан санал асуулгын судалгааны дүн байлаа.

Идэвхтэн байгаль хамгаалагчийн унших бичиг

Монгол
Я.Адъяа, Д.Суран
Хэвлэсэн: 2008 он

Байгаль хамгааллын хууль цаазын түүхэн уламжлал болон байгаль орчны хууль тогтоомжид түгээмэл тохиолдох зарим ойлголт, нэр томъёоны тайлбар, биологийн нөөц баялгийн судалгааны түүхэн тойм, өнөөгийн төлөв байдал, биологийн төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим, нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах төрийн бодлогын үндсэн чиглэл. экологийн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол, түүхэн хөгжлийн тухай ойлголт зэрэг байгаль хамгааллын холбогдолтой суурь асуудлыг энэхүү бүтээлд эмхэтгэн оруулсан.
"Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах" хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор "Мэдээллийн товч лавлах" хэмээх тусгай бүлгийг бэлтгэн хавсаргав. Эцэст нь идэвхтэн байгаль хамгаалагчийн зайлшгүй ойлгож мэдсэн байх хүрээний асуудлаар мэдлэгээ шалгах тест материалыг боловсруулан оруулсан. Энэхүү унших бичиг үндсэн 6 бүлэг, идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан мэдээллийн товч лавлах, мэдлэгээ шалгах тест хэмээх 8 бүлэгтэй.

The book is available at Development Information Resource Center , Open Society Forum.

Address: Open Society Forum, Jamiyan gun Street - 5/1, Ulaanbaatar-48, Mongolia Tel: 976-11-313207

Date : 2009-03-02 01:38:53                        

Copyright © 2009 . All Rights Reserved.