http://www.forum.mn

“Эрчим хүчний үйлдвэрлэл болон ашигт малтмалын олборлолтын улмаас сүйтгэгдсэн экосистемийн үйл ажиллагааг нөхөн сэргээх нь” сэдэвт лекц зохион байгуулагдлаа.

АНУ-ын Вайомингийн Их Сургуулийн Сэргээгдэх эх үүсвэрийн тэнхмийн профессор Стефен Виллиамс 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Эрчим хүчний үйлдвэрлэл болон  ашигт малтмалын олборлолтын улмаас сүйтгэгдсэн экосистемийн үйл ажиллагааг нөхөн сэргээх нь” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Профессор Стефен Виллиамс нь хөрсний биологи, биохими, ойн болон уулын хөрс, хөрсний экологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг.  Уг илтгэлд дурдсанчлан Вайоминг мужийн экосистем нь Монгол орны экосистемтэй ойролцоо, хоёулаа далайн төвшнөөс дээш өргөгдсөн байдал, өргөрөг нь адилхан тул АНУ, Вайоминг болон хүрээлэн оршин байгаа бусад мужуудаас авсан нөхөн сэргээх туршлагыг Монголын байгаль орчны төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцууллаа.

Date : 2010-09-07 15:28:45                        

Copyright © 2009 . All Rights Reserved.