http://www.forum.mn

Танилцуулга


Эрдмийн тэтгэлэгт хөтөлбөр
-------------------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Будапешт хотод төвтэй Дээд боловсролыг дэмжих хөтөлбөр нь нийгмийн ухааны дээд боловсрол олгох сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд  2004 оноос Эрдмийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь гадаадын их дээд сургуульд магистр, докторын сургалт дүүргээд ирсэн байгаа багш нарыг дотоодын төрийн их дээд сургуулийн нийгмийн ухааны тэнхимд ажиллуулан, тэднээр дамжуулан сургалт болон судалгааны агуулга, арга зүйг шинэчлэх тэнхмийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Хөтөлбөр нь Зүүн болон Төв Европ, хуучин ЗХУ-ын улс орнууд, мөн Төв Ази болон Монголд хэрэгжиж байна.

2010-2011 оны хичээлийн жилд Монголоос хоёр сургуулийн таван тэнхмийн 20 орчим багш энэ хөтөлбөрт хамрагдлаа. Үүнд МУИС-ийн Нийгмийн Ухааны сургуулийн Нийгэм, Соёлын Антропологийн тэнхим, Эдийн Засгийн Сургуулийн Эдийн Засгийн Онолын тэнхим, ЭМШУИС-ийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн гурван  тэнхмийн эрдэмтэн багш нар багтаж байна. Эдгээр тэнхмийн хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын судалгааны ажилд туслах гадаадын зөвлөх багшийг тэнхмийн хүсэлтэд үндэслэн гэрээгээр ажиллуулж байна.

Date : 2011-08-25 13:01:12                        

Copyright © 2009 . All Rights Reserved.