http://www.forum.mn

School-based Civic Education


Иргэний боловсрол
-------------------------------------------------------------------------------------------------------

Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх бодлогын нэг чухал бөгөөд бодитой бүрэлдэхүүн хэсэг бол ерөнхий боловсролын сургуулийн  сургалтын хөтөлбөрт багтсан иргэний боловсрол юм. Ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах идэвхтэй бөгөөд хариуцлагатай иргэн болоход хүүхэд, өсвөр насныхныг бэлтгэх зорилготой “Иргэншил хичээлийн хүрээгээр судалгааг хязгаарлалаа. Судалгаагаар ардчилсан нийгмийн үнэт зүйлс сургалтын хөтөлбөрт хэрхэн тусч, танхимын сургалтаар сурагчдад хүрч байгаа байдалд үнэлгээ өгөх оролдлого хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга ёс, хүний эрх, хуульт ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл, ахуйн болон соёлын ялгааг хүндэтгэх хандлага төлөвшүүлэх зорилтууд Монголын боловсролын салбарын эрх зүйн болон сургалтын баримт бичгүүдэд маш тодорхой туссан байна. Харин эдгээр зорилтыг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх хөтөлбөр болгон хэлбэржүүлэх ажил дутагдалтай байна. Энэ нь нэг талаасаа иргэний боловсролын хичээлийг гадны хандивлагч болон иргэний нийгмийн төслийн үйл ажиллагаа гэж хандан бодлогын тууштай дэмжлэгээр хангаж чадалгүй, улмаар 11, цаашилбал 12 жилийн сургалтын хөтөлбөрт шилжих шинэчлэлийн явцад орхигдуулсантай холбоотой ажээ. Танхимын сургалтын мониторингийн явцад сурах бичиг дутагдалтай, багшийн мэргэжлийн бэлтгэл сул, сургуулийн хэмжээнд ардчилсан соёл хэвшээгүй зэрэг шүүмжлэлтэй зүйлс илэрсэн бөгөөд эдгээр нь иргэний боловсролын үр нөлөөг бууруулж байна.  

Цаашид иргэний боловсролын асуудлыг бодлогын түвшинд авч үзэн ялгаатай үзэл баримтлалуудад дүн шинжилгээ хийх замаар өөрийн орны нөхцөл, хөгжлийн зорилтуудад нийцсэн баримтлалыг боловсруулж, сургалтын болон багш бэлтгэх хөтөлбөрт нэвтрүүлэх цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.

Date : 2011-08-26 10:01:11                        

Copyright © 2009 . All Rights Reserved.