http://www.forum.mn

Саналын хуудас хэвлэж эхэлсэн байна

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн байна. Саналын хуудасны тоог сонгогчдын нэрсийн жагсаалтад үндэслэн тав хүртлэх хувийн нөөцтэй байхаар тооцож баталсан байна. Энэ үйл явцад ННФ-ын санаачилсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт “ сүлжээ мониторинг хийж байна.

Мөн СЕХ  баасан гаригийн хуралдаанаараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс гаргасан гомдлуудыг хэлэлцээд, Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, Н.Санжаадорж нарыг бүртгэхээс татгалзсан тус Хорооны шийдвэрүүд тус тус үндэслэлтэй гэж үзжээ. Мөн тус эвслээс УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн З.Ойдов, 23 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Авирмэд, 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн О.Сэлэнгэ нарыг бүртгэхээс татгалзсан дээрх тойргийн хороодын тогтоолууд тус тус үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангахгүй байна гэж үзсэн байна.

Date : 2012-06-12 10:51:34                        

Copyright © 2009 . All Rights Reserved.