НҮҮР | БИДНИЙ ТУХАЙ               Монгол   English   FORUM.MN RSS 2.0 RSS  

Төсвийн харилцааны шинэтгэлийн зарим асуудлууд /Иргэний танхимын хэлэлцүүлэгт зориулав/

2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Н. Дорждарь, ННФ-ын менежер, dorjdari@forum.mn

Төсөв нь Засгийн газрын бодлогын толь билээ. Төсвийн харилцааг шинэчлэн сайжруулах санал санаачлага нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээн тэдний мөнгийг зарцуулах үүрэг хүлээсэн улс төрчид болон төрийн албад нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үр дүнтэй зарцуулах төгс арга замын эрэлд явж байна гэж ойлгож байна. Тиймээс Нээлттэй Нийгэм Форумаас төсвийн харилцааг боловсронгуй болгох чиглэлийн хэд хэдэн асуудлаар өөрсдийн байр суурийг энд илэрхийлэв. Төсвийн шинэтгэл хийх цаг нь болсон, мөн төсвийг тогтворжуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, ил тод байдлыг хангах зэрэг үндсэн зарчмуудыг тодорхой хэмжээнд хуулийн төсөлд суулгаж өгсөн байгааг Нээлттэй Нийгэм Форум дэмжиж байгаа ч улам гүнзгий өөрчлөлтийг хийх шаардлага байгаа гэж үзэж байна.
...
Дэлгэрэнгүй...

Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Төрийн Бус Байгууллагын тухай анхны хууль 1997 онд батлагдан гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд манай төрийн бус байгууллагуудын тоо хэд дахин нэмэгдсэний дээр ажиллаж буй салбар чиглэл, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь ч улам бүр өргөжин тэлсээр ирлээ. Ардчилсан нийгэмд амин чухал үүрэг хүлээдэг энэхүү салбар ийнхүү өсөн дэвжихийн хэрээр уг салбарт шинэ тутам үүссэн харилцаа, тулгамдсан асуудлыг зохицуулах эрх зүйн орчны өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотой Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас байгуулагдсан ажлын хэсэг Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгааг уг төслийн үзэл баримтлалын хамт Та бүхэнд танилцуулж байна.

...
Дэлгэрэнгүй...

Таван толгойн нүүрсний ордыг төрийн мэдэлд хэвээр үлдээнэ

Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг өгч Таван толгойн нүүрсний орд, Оюутолгойн зэс, алтны ордыг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах гэрээ байгуулах ажлын хэсгийг томилоод нэг жил өнгөрч буй энэ хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан билээ. Харин Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг түргэвчлэхээр Ерөнхий сайд Таван толгой төслийн Ажлын хэсгийн танилцуулгыг өчигдөр сонссон байна.

...
Дэлгэрэнгүй...

Малчидтай адил хүнд хэцүү үед бид ч бас бэлтгэлтэй байх хэрэгтэй байна

Аршад Саиед, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч
Рожер ван ден Бринк , Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч


Энэ өвөл Монголын малчид хатуу сургамж авлаа. Энэхүү сургамжийг Монголын эдийн засгийг удирдахад ашиглаж болох юм.

...
Дэлгэрэнгүй...

Улсын хэмжээнд нэг сая гаруй мал хорогдоод байна

2010 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 1.071,121 /нэг сая далан нэгэн мянга нэг зуун хорин нэгэн мянга/ мал хорогдсон бөгөөд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй. 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрснээс найман аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна.

...
Дэлгэрэнгүй...

ТӨСӨЛ
“Байгаль Орчны Шинэчлэл-2” төсөл сонгон шалгаруулалтын дүн

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Дэлхийн Банк болон Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран “Байгаль Орчны Шинэчлэл–2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 2008-2011 онд хэрэгжих энэхүү тєслийн 2010 онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” үндсэн чиглэлийн доор зарлан явуулж...

 
ХЯМРАЛ-ГАРЦ
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ба Монгол Улсын санхүүгийн зах зээл

Энэхүү тайлангаар (PDF) өнөөгийн санхүү, эдийн засгийн хямралын үед бодлого боловсруулагчид чухам ямар бодлогын сонголтуудыг хийсэн, эдгээр нь амьдралд хэрхэн хэрэгжив, ирээдүйд бий болох өнөөгийнх шиг хямралуудыг...

 
АНАЛИЗ
Монгол Улсын макро-эдийн засгийн анализ Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө: Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурал

2008 оны сүүлийн хагасаас илэрч 2009 оны эхний хагаст оргилдоо хүрсэн эдийн засгийн хямралт байдлыг Дэлхийн санхүү - эдийн засгийн хямралтай холбож тайлбарлах нь нийтлэг болжээ...

ННФ 2009 PDF (1.56 Mb, PDF )

Манай орны хөдөлмөрийн зах зээл дээр хямралын улмаас гарсан өөрчлөлтийн талаарх энэ судалгаанд албан ба албан бус секторын ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин болон хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлт...

  
Electron information catalogy EILF

Шинэ ном

Байгалийн нөөцийн менежментийн хэлэлцээр ба зуучлалын аргууд
Зохиогч: Антогий Энгел, Бенедикт Корф
Орчуулсан: Г.Анар
Хянан тохиолдуулсан: Г.Батбаяр, Ж.Должинсүрэн, Д.Хангай
Хэвлэсэн: 2008

 

Moving Out of Poverty, Volume 4: Rising from the Ashes of Conflict
Edited by Deepa Narayan , Patti Petesch
by Palgrave Macmillan
Published December 2009
ISBN: 0-8213-7631-4