|
||||
Хэвлэлийн мэдээ 2010.04.19 НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд 2010 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна. |
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
|
||||
Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн тухай багц хуулиудын төслийг боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах болсон шаардлага, мэдээллийн технологийн салбар дахь эрх зүйн зохицуулалт, цаашдын төлөв байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц. Мөнх-Оргилтой ярилцлаа. |
|
||||
Авилгал гэдгийг шууд утгаар нь авч үзэх юм бол А өөрийн ажлыг бүтээхийн тулд Б-д мөнгө юм уу эд хөрөнгө өгөх бөгөөд түүний хариу болгож Б ажлыг нь бүтээн өгч буй үзэгдэл. Энд юу нь буруу байгаа юм бэ? Нэг нь ажлаа бүтээж, нөгөө нь хөрөнгө, мөнгөтэй л болж байна. Өнгөц харахад гэм хоргүй, бусдад аюул занал учруулдаггүй, бие биедээ харилцан тус болж байгаа буянт үйлс мэт. Гэтэл хэрэг дээрээ энэ нь тийм бус ажээ. Б нь авсан мөнгө, эд хөрөнгийнхөө төлөө өөрийн хийх ёсгүй юмыг хийх юм уу, аль эсвэл хийх ёстой юмыг эс хийдэгт гол аюул нь оршиж байдаг. Ингэж хэн нэгэн албан тушаалтан үүргээ умартсанаар төр ялзарч, нийт улс үндэстний эрх ашиг хохирч үлддэг байна. |
|
||||
АНУ дахь Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвийн Ерөнхийлөгч ТББ-ын хуулийг өөрчлөхөд хөндөж болмооргүй ямар зүйл бий гэж Та үзэж байна вэ? |
|
||||
Монгол Улсын Иргэний хуулинд ТББ гэсэн заалт байхгүй, ашгийн төлөө, ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж хоёр ангилсан төдийгүй ашгийн төлөө бус гэдэгт холбоо, сан, хоршоо гэсэн хэлбэртэй байхаар заасан учир одоогийн Төрийн бус байгууллагын тухай хуулийг өөрчлөх хууль зүйн шаардлага тавигдаад байна. Нөгөө талаас, төрийн бус байгууллагуудын хөгжлийн шинэ үе шат гарч ирж буйтай холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэр, татварын хөнгөлөлт, төрөөс төрийн бус байгууллагуудыг дэмжин ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа нь дээрх хуулийг өөрчлөх нөхцөлд хүргэсэн гэж ХЗДХЯ-ны төлөөлөл мэдэгдэж байв. Хэдийгээр хуулийг өөрчлөх зарим шаардлага байгаа ч иргэдийн чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх дээр үндэслэсэн ТББ-ын тухай хуулийнхаа гол үзэл санааг алдагдуулахгүй байх ёстой гэж ТББ-ын төлөөлөгчид үзэж байв. |
|
||||
Систем нэг төлөв байдлаас илүү сайн төлөвт шилжихэд системийн төлөв байдал илүү тогтворгүй болно. Илүү сайн төлөв байдалд ойртох тусмаа системийн тогтворжилт улам муудна. Түүнчлэн энэ өөрчлөлтөд нөлөөлөх системийн эсэргүүцэл нэмэгдсээр илүү сайн төлөвт хамгийн их ойртох үед дээд хэмжээндээ хүрнэ. Хэрэв энэ эсэргүүцлийг давж чадвал илүү сайн төлөвт огцом шилжиж тогтворжино. Эс давбал огцом сүйрлийн хурдаар муу төлөвтөө эргэж орно. Энэ бол системийн шинжилгээ хэмээх шинжлэх ухааны салбарын энгийн дүгнэлтүүдийн нэг. |
||||
| өмнөх 1 дараах |
Монгол
English
RSS 











