Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
|||||||||||||||||||||||||||||||
Нээлттэй Нийгэм Форумын Мэдээллийн төв 2003 онд байгуулагдсан бөгөөд 2004 онд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хөгжлийн бодлогын тухай өргөн мэдээллийг олон нийтэд нэг цэгээс шуурхай олж авах боломж бүрдүүлэхийг эрхэмлэн зорьж Хөгжлийн мэдээллийн төв болж өргөжсөн. Тус төвийн мэдээллийн сан нь нийгэм, эдийн засгийн хөгжил, бодлогын асуудлаар хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны тайлан, үнэлгээ, бодлогын баримт материалууд мөн сүүлийн үед хэвлэгдэн дэлхий дахинд өргөнөөр худалдаалагдаж байгаа хөгжлийн холбогдолтой ном, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-аас эрхлэн гаргасан ном товхимол, статистикийн мэдээллээр байнга шинэчлэгдэн баяжиж байдаг. Манай мэдээллийн төв хэнд үйлчилдэг вэ?
Баклаврын түвшинд суралцаж буй оюутнуудад үйлчлэхгүй Төвөөс ямар үйлчилгээг авч болох вэ?
Жич: Тус төвд нийлүүлж байгаа материалууд нь зөвхөн мэдээлэл, мэдлэг түгээх зорилгоор ашиглагддаг ба тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогч болон хамааралтай байгууллагууд эзэмших эрхтэй. Техник хэрэгсэл Хөгжлийн Мэдээллийн төв нь уншигчиддаа дараах техник хэрэгслээр үйлчилнэ.
Тайлбар: Төвийн ном товхимол, судалгааны материалуудаас шаардлагатай бол нэг удаад 10 хүртэлх хуудсыг хувилах ба ажилтанд урьдчилан мэдэгдэж захиалга өгнө. Зохиогчийн эрхийн хуульд заасны дагуу ямар ч номыг бүрэн эхээр нь хувилахгүй. | |||||||||||||||||||||||||||||||