
Зохиогч: Аренд Лийпхарт
Редактор: З.Эрэндоо, О.Машбат
Хэвлэсэн: 2007
ISBN: 978-99929-54-49-3
Худалдах үнэ: 10500
Дэлхийд нилээдгүй урт хугацаанд болон ардчиллыг саяхнаас төлөвшүүлэн бэхжүүлж байгаа гучин зургаан улсын засгийн хэлбэр, ардчиллын загвар, түүний илрэлийн байдлыг харьцуулан судалсан энэхүү ном монгол хэлээр хэвлэгдэн гарснаар ардчиллын мөн чанар, түүний илрэл, засгийн иргэнлэг чанар зэрэг асуудлын талаар илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл уншигч Танд очих болно гэж найдаж байна. Монгол дахь ардчиллын өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг тунгаан дүгнэх, цаашдын төлөвшлийн асуудлыг ардчилсан бусад улсын туулж ирсэн түүх, практиктай харьцуулах нэгэн боломжийг энэ ном олгоно.
Номын орчуулагч Д.Ганбат: “Монголын улс төр судлаачид энэхүү шилдэг бүтээлийг сайн мэдэх ч монгол хэлнээ орчуулснаар илүү олон хүнд хүргэх боломж бүрдэж байна. Энэ номоос монголд болж буй үйл явдлыг харах арга зүйг харж болно” гэжээ. Харин номын зохиогч Аренд Лийпхарт монгол уншигчдад зориулсан үгэндээ “Миний судалгаанд хамрагдсан 36 ардчилсан улсын тоонд Монгол улс багтаагүй. Гэсэн хэдий ч Монгол улс нь 1990-ээд оны дунд үеэс чөлөөт, ардчилсан улс болсоныг Фрийдом Хаусын судалгааны дүн харуулдаг.
…Үндсэн хуулийн тайлбар гаргах эрх аль инстутитэд хамаарах тухай хуулийн хэм хэмжээ тогтоогүй, парламентын олонхи үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой, парламентын гишүүн засгийн газрын гишүүн байх боломжтой, энэ утгаараа гүйцэтгэх засаг парламентдаа нөлөө ихтэй, сонгуулийн мажоритар систем хоёр намын системд хүчтэй нөлөөлсөөр байгаа зэрэг нь олонхийн загвар Монголд үйлчилж байгааг маш тодорхой харуулж байна” гэжээ.
| Буцах | Дээш очих | -
|