
Гита Стайнер-Хамси, Инес Штольпе
Орчуулсан: А.Гэрэлмаа, Б.Батжаргал
Хянасан: А.Гэрэлмаа, Б.Жадамбаа
Хэвлэсэн: 2007 Энэ ном бол Монголд хэрэгжсэн боловсролын олон шинэчлэл яагаад өөр нэг улсад хэрэгжсэн шинэчлэлийг дуурайсан байдгийн учир шалтгааныг олох гэсэн нэгэн оролдлого юм. Монголд болж байгаа энэ уйл явц нь өргөн утгаараа даяаршил даруй мөн. Гэхдээ "моодонд орж буй" энэхуү тайлбар нь олон сул талтай. Өөр бусад дутагдлын зэрэгцээ энэхүү тодорхойлолтоос эзэн хариуцагч, үйл явц, учир шалтгаан зэрэг нь тодорхой харагдахгүй байгаа юм. Боловсролын шинэчлэлийг импортлох ажлыг хэн залж чиглүүлж байна вэ? Өөр газар хэрэгжсэн боловсролын бодлого ямар замаар Монгол руу зөөгдөн орж ирж байна вэ? Даяар шинэчлэлүүдийн зарим нь Монголын анхаарлыг татаж чадсан байхад зарим нь яагаад тэгэхгүй байна вэ? Иймэрхүү асуултуудын улмаас бид Монгол болон дэлхийн бусад орны боловсролын салбарт хэрэгжиж байгаа шинэчлэлуүд хоорондоо "гайхмаар төстэй" (Самофф 1999:249) байгаагийн шалтгааныг судлах болсон юм. Энэ номын агуулга даяаршил болон Монголын боловсролын тухай өгүүлэх бөгөөд харин үүний цаана Монголд орж ирсэн, зарим тохиолдолд нэлээд хугацаа хоцорч орж ирсэн "нүүдэлч" шинэчлэлүүдийн ээдрээтэй зам мөрийг тандан тодруулах гэсэн бидний сонирхол байгаа болно.
| Буцах | Дээш очих | -
|