
Зохиогч: Жэред Даймонд
Хэвлэсэн: 2008
ISBN: 978-99929-0-736-3
Худалдах үнэ:
Хатуу хавтастай: 17000 төг
Зөөлөн хавтастай: 15000 төг Профессор Жаред Даймонд Улс нийгэм оршин тогтнох түүхэн зүй тогтлыг олон жил судалсны үндсэн дээр энэхүү “Сүйрэл” номоо бичсэн бөгөөд нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүйг олон нийгмийн жишээн дээр тулгуурлан анхааруулсан юм.
Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судлахдаа зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлого үгүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг эртний болон орчин үеийн олон улс нийгмийг дэлгэрэнгүй шинжилж, харьцуулсны үндсэн дээр тогтоожээ.
Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол улсын хувьд хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгарах асуудлууд байх магадлал өндөр тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг төрөлх хэлээрээ унших боломжийг олон нийтэд олгохыг зорьсон билээ.
Уг номыг зохиогч Жэред Даймонд “Буу, нян ба ган” номоороо Пулитцерийн шагнал авч байсан юм.
| Буцах | Дээш очих | -
|