Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
|||||||||||||||||||||
Төрийн Бус Байгууллагын тухай анхны хууль 1997 онд батлагдан гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд манай төрийн бус байгууллагуудын тоо хэд дахин нэмэгдсэний дээр ажиллаж буй салбар чиглэл, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь ч улам бүр өргөжин тэлсээр ирлээ. Ардчилсан нийгэмд амин чухал үүрэг хүлээдэг энэхүү салбар ийнхүү өсөн дэвжихийн хэрээр уг салбарт шинэ тутам үүссэн харилцаа, тулгамдсан асуудлыг зохицуулах эрх зүйн орчны өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотой Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас байгуулагдсан ажлын хэсэг Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгааг уг төслийн үзэл баримтлалын хамт Та бүхэнд танилцуулж байна. ХЗДХЯ-наас бэлтгэсэн дээрх төсөлтэй холбогдуулан 2009 оны 11-р сарын 19-нд Нээлттэй нийгэм форум, Ардчиллын төлөө дэлхийн хөдөлгөөн, Ашгийн бус байгууллагын тухай хуулийн олон улсын төв, МОНФЕМНЕТ, Ардчиллын боловсрол төв байгууллагуудаас хамтран “ТББ-ын хөгжлийг дэмжих эрх зүйн шинэчлэл” форум зохион байгуулсан юм. Форумаар Монголын төрийн бус байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийг дэмжихэд эрх зүйн орчинд шаардлагатай байгаа өөрчлөлтүүд хийгээд ХЗДХЯ-ны боловсруулсан дээрх төслийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуралдааны эцэст ТББ-ын болоод гадаадын мэргэжилтнүүдийн гаргаж дэвшүүлсэн санал санаачлагыг тусган Д. Ламжав тэргүүтэй иргэний нийгмийн ажлын хэсэг 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг ХЗДХЯ-ны хувилбараас арай өөр байдлаар шинэчлэн найруулсныг мөн энд танилцуулж байна. Энэхүү төслийг ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа бөгөөд тус яамнаас байгуулагдсан ажлын хэсэг одоогоор УИХ-д өргөн барих эцсийн хувилбарыг боловсруулахаар ажиллаж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал (ХЗДХЯ-ны хувилбар) Төрийн бус байгууллагын тухай хууль (ХЗДХЯ-ны хувилбар) Төрийн бус байгууллагын тухай хууль (Иргэний нийгмийн ажлын хэсгийн хувилбар) Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай (ХЗДХЯ-ны хувилбар) | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||