Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
||||
![]()
СОНИРХОЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэтгэлд олон талын оролцоог хангах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн мониторинг хийх сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудыг оролцохыг урьж байна. Шүүхийн мониторинг нь олон улсын хэмжээнд өргөнөөр хэрэглэгддэг хүний эрхийн мониторингийн нэг хэлбэр юм. Мониторингийн зорилго нь шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөх, шударга шүүхийн стандарт алдагдах эрсдэл бүхий хэргүүдэд тодорхой арга зүйн дагуу мониторинг хийх замаар шүүн таслах ажиллагаа олон улсын болон дотоодын хууль тогтоомжид заасан зарчим, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт өгөх, иргэний нийгмийн байгууллагуудыг шүүхийн мониторингийн чиглэлээр мэргэшүүлэх, улмаар олон нийтийн дунд шүүхийн үйл ажиллагааг ил тод болгож нэр хүндийг өсгөхөд оршиж байна. Нээлттэй Нийгэм Форум сонирхсон байгууллагуудыг доорх шалгуурын дагуу шалгаруулж арга зүйн сургалтад хамруулан шүүхийн мониторингийн тэтгэлэг олгож тодорхой эрүүгийн хэрэгт мониторинг хийх боломжоор хангана. Шүүхийн мониторингт хамруулах хэргийг сонгох шалгуур Мониторинг хийх эрүүгийн хэрэг нь дараахь шалгуурыг удирдлага болгосон байж болно. Үүнд:
Мониторингийн багт тавигдах шаардлага
Сонирхсон байгуулагуудын бүрдүүлэх материал
Сонирхсон иргэний нийгмийн байгууллагууд 2010 оны гуравдугаар сарын 12-ний өдрийн 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн мэдээлийн төвд болох мэдээлэл өгөх уулзалтад өргөнөөр оролцоно уу. Мэдээлэл өгөх уулзалтаас гадуур утсаар болон электрон шуудангаар мэдээлэл өгөх боломжгүй болно. Сонирхлоо илэрхийлсэн материалыг 2010 оны гуравдугаар сарын 19 ний 17 цаг хүртэл Нээлттэй Нийгэм Форум дээр авчрах болон bayarmaa@forum.mn хаягаар явуулна уу. | ||||