Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
||||||||||||
Төрийн өмчид Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчыг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
| ||||||||||||