Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ын ажилтан, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн баг (нийт 27 хүн) 2014 оны нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай харьцуулж, уг хуулийн төсөл нь хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг үнэллээ.
Уг хуулийн төсөл нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний заалттай нийцэж байгаа бөгөөд хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлын хамгааллыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох хүрээнд олон чухал зохицуулалт тусгасныг тэмдэглэхийн хамт хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
PDF -ээр харах :
Хэвлэн нийтэлсэн :
Нээлттэй Нийгэм Форум
Сэдэв :
Хууль Эрх зүй
Файлын төрөл :
PDF
Он :
2014
Түлхүүр үг :
гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүл, хүчирхийлэл