card

Мэдээ

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооноос дээрх санал шүүмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлахаас гадна тус хуулийн төсөлд мэргэжлийн дүгнэлт гарган танилцуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
“Төсвийн гүйцэтгэл ба Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвт судалгааны тайлан гарлаа

“Төсвийн гүйцэтгэл ба Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвт судалгааны тайлан гарлаа

Энэхүү судалгаагаар тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилтод нь хамааралтай 7 салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн байдлыг судаллаа. Монгол Улс хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, хүйсийн тэгш байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж зэрэг 6 салбарын хувьд тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхэд ихээхэн сорилттой тулгарч байна. Үүнд төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн зөрүү нөлөөтэй байна. Энэ нь дээрх 7 салбарын төсвийн гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс дутуу байгаагаас харагдана. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхгүй байх эрсдэл бүхий эдгээр 6 салбарын хувьд төсвийн гүйцэтгэлийг сайжруулах хэрэгтэй байна

Дэлгэрэнгүй
Тендерийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар хэлэлцлээ

Тендерийн хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар хэлэлцлээ

      Нээлттэй нийгэм форумаас энэ сарын 2-ны өдөр “Төрийн нууц ба тендер”  сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн үр өгөөжтэй зарцуулалтын талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг судлаач, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчдэд сонсгож, мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй
“Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран уг өдрийг угтаж, “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн гүйцэтгэлийн судалгаа - EN

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн гүйцэтгэлийн судалгаа - EN

Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь харагдлаа. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 3 дахь зорилго буюу ”Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хэрэгжилтийг хангахад ихээхэн сорилт тулгарч байна. Иймд эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл, удирдлагыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжийг судлаачийн зүгээс гаргалаа. (Нийтлэлийн линк: https://internationalbudget.org/publications/examining-budget-credibility-in-mongolias-health-sector/)

Дэлгэрэнгүй
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг  сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.

Дэлгэрэнгүй
Төсвийн зөвлөл 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцлээ

Төсвийн зөвлөл 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцлээ

Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо.  Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй