Бодлогын судалгаа хийхийг урьж байна

A- A A+
Бодлогын судалгаа хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог бөгөөд энэ удаа  дор дурдсан чиглэлийн хүрээнд судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

  1. Эрдэс баялгийн салбарын засаглалын чиглэлээр:
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн ил тод байдал: Бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн ил тод байдал
  • Хайгуулын тайлан хүлээж авах, ордын нөөц батлах үйл явц
  • Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, ил тод байдал: Байгаль орчин, нийгэм, орон нутгийн хөгжлийн асуудлууд
  • Эрдэс баялгийн салбар дахь ТӨК-ийн хөрөнгө оруулалтын ил тод байдал
  1. Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр:
  • Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагын хэрэгжилт
  • Хууль, тогтоомжийн төслийн нээлттэй байдал, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
  1. Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр:
  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх арга зам
  1. Мэдээллийн ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар:
  • Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад цахим хуудсыг хаах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах бусад албадлагын чанартай арга хэмжээг зохицуулсан байдал, үүнд эрх зөрчигдөн хохирохоос  сэргийлэх хяналт, баталгааг хангасан байдал
  • Төрийн болон албаны нууцыг тогтоож буй процесст тулгамдаж буй асуудлууд /кейст тулгуурласан эрх зүйн дүн шинжилгээ/

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.
  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.
  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу.  Cудалгааны төслийн маягт

Судалгааны төслийн баримт бичгийг Нээлттэй Нийгэм Форумын [email protected] цахим хаягаар 2024 оны 4 сарын 4-ний Пүрэв гарагт багтаан ирүүлнэ үү.  

Санамж: Судалгааны дээрх дөрвөн чиглэлээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.